Нийслэлийн 2014 оны онцлох арван үйл явдал

Улирч буй 2014 онд Нийслэлд болж өрнөсөн онцлох 10 үйл явдлыг хүргэж байна. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүн гарч эхэллээ

Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран төлөвлөлтгүйгээр тэлсэн гэр хороолол, агаар, хөрсний бохирдлыг ихээр үүсгэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
2014 -оны 12 -р сарын 26
3812
ДЭЛГЭРЭНГҮЙ
Согтуугаар жолоо барихгүй байхыг анхааруулав
2014 оны 11 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 2548 буюу 18 хувийг согтуугаар үйлдсэн статистик мэдээ гарсан байна. Мөн сүүлийн өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгдсэн, нас барсан  иргэдийн тоо өссөн байх тул иргэд баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, болзошгүй аюулаас сэрэмжтэй
2014 -оны 12 -р сарын 24
2702
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг төсвөө батлав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан болсон байна. Хурлаар дүүргийн 2014 оны Төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон 2015 оны Төсвийн төслийн тухай,  2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай гэсэн дөрвөн үндсэн асуудлыг ярьжээ.
2014 -оны 12 -р сарын 19
3252
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл орон сууцны үнийн 30 хувийн төлбөрийг батлан даана
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагдалтай иргэдэд нийслэл батлан даалт гаргах, санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон билээ. Ингээд Улаанбаатарын орон сууцны сан дахь 13,5 тэрбум төгрөгөөр урьдчилгаа 30 хувийг батлан даахаар болжээ. Ингээд энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбаттай ярилцлаа.
2014 -оны 12 -р сарын 18
5859
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Очирбат: Дахин төлөвлөлтийн орон сууцнаас зээлээр авч болно

Нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Дахин төлөвлөлтийн орон сууцыг банкны зээлээр авах боломжоор хангахаар хотын захиргаанаас өнгөрсөн баасан гаригт Монголын банкуудын холбоотой санамж бичиг байгуулжээ. Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга С.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.

2014 -оны 12 -р сарын 17
3434
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албан хаагчдын байрны урьдчилгааг хот батлан даана
“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр дутагталтай иргэдэд батлан даалт гаргах, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас тодрууллаа.
2014 -оны 12 -р сарын 17
4087
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэн бүрийн заавал үзэх ёстой газрууд

“Уулс тийшээ хаяа тэлсэн Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан” гэж нэгэн алдартай яруу найрагчийн шүгийн мөрөнд гардаг Нийслэл хот маань өдөр ирэх бүр өнгө нэмж байна. Нэг сая хол давсан иргэнтэй Улаанбаатар хотод иргэн хүн бүрийн заавал үзсэн байх газрууд бас байдаг билээ. 1639 онд Улаанбаатар хотын шав тавигдсан гэж үздэг. Тэр цагаас хойш Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэрэг нэртэй байсан.

2014 -оны 12 -р сарын 12
4575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийг батална
Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги боловсруулах Удирдах хорооны хурлыг зохион байгууллаа. Уг хуралд Удирдах хорооны гишүүд болох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
2014 -оны 12 -р сарын 10
2561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хятадын хамгийн сайн найз хотоор Улаанбаатар шалгарав
Хятадын олон улсын нөхөрсөг хотуудын холбоо дээд шагналаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүртээлээ. Гуанжу хотод энэ өдрүүдэд болж байгаа Хятадын олон улсын нөхөрсөг хотуудын чуулга уулзалтын үеэр тус шагналыг Улаанбаатар хотын удирдлагуудад гардуулсан байна.
2014 -оны 12 -р сарын 10
3091
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.ДАШЖАВ: Xятадад гарсан улаанбаатарын тухай марк их ховор,3000 юань хүрдэг
“Марк бол үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө” гэж “Их хотын иргэн” Дэндэвийн Дашжав хэллээ. Монголын филателийн холбооноос саяхан ховор маркны дуудлага худалдаа зохин байгуулахад Монголын анхны марк буюу 1924 онд хэвлэгдсэн “Элдэв-Очир” марктай долоон дугтуйг анхны өдрийн дардас, 90 жилийн дараа тухайн өдрийн дардастайгаар жаазалсан цуглуулгыг тус холбооны Ерөнхийлөгч Сэрээтэрийн Болдхэт 4,6 сая төгрөгөөр худалдаж авчээ.
2014 -оны 12 -р сарын 9
4146
ДЭЛГЭРЭНГҮЙ
Парис хотод 2020 оноос дизелийн түлштэй машин явуулахгүй
Парис хотын дарга Анна Хидалго 2020 он гэхэд дизелийн түлшээр ажилладаг машинуудыг халах шийдвэр гаргажээ.
2014 -оны 12 -р сарын 8
2167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахимжуулах ажилд хөрөнгө их шаардагддаг ч, ажил дуусвал урсгал зардлыг бүрэн хэмнэх боломжтой
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзийтэй ярилцлаа.
-Мэдээллийн технологийн газар энэ онд ямар ажлыг амжуулав гэдэг асуултаар яриагаа эхэлье?
-Манай газар Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг батлуулаад, хамгийн эхэнд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлсэн.
2014 -оны 12 -р сарын 5
3886
ДЭЛГЭРЭНГҮЙ
Лавлагаа авахын тулд урт дараалалд зогсохгүй
Иргэд хорооноосоо улсын бүртгэлийн 10 гаруй төрлийн үйлчилгээ авах боломж бүрджээ. Өмнө нь лавлагаа авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханддаг байсан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн аль нэг хороон дээр очоод цахим үнэмлэхээрээ оршин суугаа хаяг, гэрлэлтийн, үл хөдлөх хөрөнгийн гэх мэт лавлагааг авч болно.
2014 -оны 12 -р сарын 4
3323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Р.Хайдав: Хотын зүүн чиглэлийн байрнуудын дулаан хүндрэлтэй байна
Нийслэлийн зарим байрны дулаан доголдолтой байгаа талаар иргэд гомдолтой байна. Энэ талаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн гүйцэтгэх захирал Р.Хайдаваас тодрууллаа.
2014 -оны 12 -р сарын 3
3205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Академич Ж.Амарсанаа: Хотын хүн гэж сэтгэхүй нь нүүдэлчин, амьдрал нь суурьшмал эрлийзүүд

“Улаанбаатарын сонин”-ы энэ дугаарын зочин Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга, академич Жүгнээгийн Амарсанаа. Монголын төр, хууль, эрх зүйн салбарын ноён оргилуудын нэг түүнтэй хот, нийслэлийн тухай сэдвээр хөөрөлдөв.

2014 -оны 12 -р сарын 3
3729
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цасаа цэвэрлээгүйгээс хальтирч гэмтвэл нөхөн төлбөр төлүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцахаар болсон билээ. Энэ дагуу 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас цэвэрлэгээ, хальтиргаа гулгаа арилгах ажилд хяналт тавих хариуцлагатай жижүүрийн хуваарийг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Дэд бүтэц, тохижилтын хэлтсүүдэд хариуцуулахаар болсон байна.
2014 -оны 12 -р сарын 2
2102
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, Монгол банкны хамтарсан шийдвэр удахгүй гарна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунаас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн журамд орж байгаа зарим өөрчлөлт, амины орон сууцыг ард иргэдэд хөнгөлөттэй vнээр хэрхэн олгохоор төлөвлөж буй зэрэг хvмvvсийн хамгийн их сонирхдог асуудлыг тодруулан ярилцлаа.
2014 -оны 12 -р сарын 2
2194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл дөрвөн улирлын МӨСӨН ГУЛГУУРТАЙ болно
Зуны аагим халуунд мөсөн каток дээр сэрүү татуулан гулгахсан гэж мөрөөдөж байсан л биз дээ. Шорт футболкатой хүмүүс сүлжилдэн гулгахыг кинон дээрээс л олонтаа харж байлаа. Гэхдээ энэ бүхэн одоо боломжгүй зүйл биш болжээ. Зуны халуунд ч, өвлийн хүйтэнд ч тасралтгүй ажиллах мөсөн коток нийслэл хотод тун удахгүй нээгдэх гэж байна.
2014 -оны 11 -р сарын 26
4530
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэг ХОТ болох уу?
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төвлөрлийг бууруулах зорилгоор Налайх, Багануур дүүргийг нийслэлийн дагуул хот болгох талаар тусгажээ.
Энэ ажлын хүрээнд “Налайх хотын үндсэн дүрэм”-ийг батлах тухай хэлэлцүүлэг Налайх дүүрэгт боллоо.
2014 -оны 11 -р сарын 19
2692
ДЭЛГЭРЭНГҮЙ