Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын явц 65.1 хувьтай байна
“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор “Дархлаажуулалтын 10 хоног” 2019 оны тавдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 10-18 насны хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж буй юм.
2019 -оны 5 -р сарын 21
419
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно. Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.
2019 -оны 5 -р сарын 20
426
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Өнөөдөр "Улаанбааатар марафон-2019", автомашингүй өдөр зохион байгуулж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүд амарч байна.
2019 -оны 5 -р сарын 18
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай нийслэлчүүдийн мэдэлд ирэх нь
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ээлжит захирамжаа гаргалаа. Энэ удаагийн захирамж нь Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай А/439 дүгээр захирамж аж.
2019 -оны 5 -р сарын 16
508
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын музейн нээлттэй өдрийг гэр бүл, хүүхдүүдэд зориулна
Олон Улсын музейн өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын музей, Зориг сангийн Залуу манлайлагч хөтөлбөрийн “Улаанбаатар музей төсөл”, “1vs100 Label” байгууллагууд хамтран “Улаанбаатар хотын музейн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
2019 -оны 5 -р сарын 16
515
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.Болорчулуун: Нийтийн эрх ашгийг хөндсөн бол төрийн төмөр нүүрийг үзүүлэх болно
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад зарим агентлагт бүтцийн өөрчлөлт хийж, танай албаны нэрийг өөрчилсөн. Нэр дагаад ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон уу? -Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/231 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болж өөрчлөгдсөн. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу нэр өөрчлөгдсөн ч бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй.
2019 -оны 5 -р сарын 16
490
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр бүлээрээ дугуйн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлнэ
Монгол Улсыг хүүхэд, залуучуудын орон гэдэг. Улаанбаатар хотыг ч хүүхэд залуучуудын хот гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй. Харин нийслэл хотын зуу зуун мянган хүүхэд, залууст тоглож наадах, амарч тухлах, аялж зугаалах гудамж талбай хомс, адаглаад гайгүй чанартай дугуйн зам ч ховор байдаг. Үе үеийн хотын дарга нар үүнд чиглэсэн ажил хийнэ гэж олонтаа ярьдаг ч амьдралд биеллээ олсон нь хэд билээ.
2019 -оны 5 -р сарын 11
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.Чинзориг: Нийслэлийн хэмжээнд суурилагдаж байгаа камеруудад нэгдсэн стандарт мөрдүүлнэ
Нийслэлчүүдийн аюулгүй, амар тайван орчинд амьдрах эрхийг хангахад дан ганц цагдаагийн байгууллагынхан ажиллаад хүн хүч, нөөц бололцоо хүрэхгүй байгаа. Манайх шиг 1.5 сая хүнтэй их хотод камерын хэрэгцээ, ашиг тус их. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайд теле камер суурилуулах ажлыг сүүлийн 3-4 жилийн хугацаанд эрчимжүүлсэн.
2019 -оны 5 -р сарын 9
671
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарлаа
Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагдан гарлаа. Зуны улирлын нэг, хоёрдугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 30-ны өдрийн 14.00 цагаас, дөрөв, тавдугаар ээлжийн захиалгыг мөн өдрийн 15.00 цагаас авах бол зургаа, долоо, наймдугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 18-ны өдрийн 14.00 цагаас, ес, 10 дугаар ээлжийн захиалгыг ирэх сарын 27-ны өдрийн 14.00 цагаас www.nairamdal.mn сайтаар авах юм.
2019 -оны 4 -р сарын 30
661
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш буюу Мягмар гарагт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу Мягмар гарагт УБЦТС ТӨХК-аас шугам сүлжээнд засвар хийх хуваарийг хүргэж байна. Засвар хийх үеэр цахилгаан таслах тул хэрэглээгээ зохицуулахыг хүслээ.
2019 -оны 4 -р сарын 29
533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг цэгийн үйлчилгээний төвд иргэд сэтгэл ханамжтай байна
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн үйлчилгээний чанар хүртээмж, үйлчилгээ авч байгаа иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг судлав. Нийслэлд одоогоор “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, 6 буудал дахь “Оргил” гэсэн 4 том цэгт төрийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж байгаа.
2019 -оны 4 -р сарын 26
730
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр
Нөөцийн мах дөрөвдүгээр сарын 15-наас худалдаанд гарсан. Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр борлуулж байгаа юм.
2019 -оны 4 -р сарын 25
516
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан браво
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “UB constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргаснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Төв талбай дээрээ зогсож байгаад хийсэн түүний мэдэгдэл хэр олон албан тушаалтан, эрх мэдэлтний зэвүү дургүйг хүргэх бол.
2019 -оны 4 -р сарын 23
520
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ пүрэв гарагт иргэд юу хийх ёстой вэ
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэд яаж оролцох вэ. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна.
2019 -оны 4 -р сарын 23
591
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгийн үед цугларах 111 аюулгүйн талбайн байршил
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Гуравдугаар шат 2019.04.25-нд явагдах бөгөөд зарлан мэдээллийн дуут дохионы цамхгаар “Газар хөдлөлт” болсон тухай зарлан мэдээлэл дамжуулан хүргэх ба 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах юм.
2019 -оны 4 -р сарын 22
1098
ДЭЛГЭРЭНГҮЙ
У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрбээр өнөөдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзав.
2019 -оны 4 -р сарын 20
635
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш болох их цэвэрлэгээний үеэр дахин боловсруулах хог хаягдал худалдаж авах 30 цэг
Маргааш нийслэл даяар 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлнэ. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2019 -оны 4 -р сарын 19
757
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Мягмардорж: Гамшгийн сургалтад 900 гаруй хүн оролцоно
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед газар хөдлөлтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангагдсан байх үүднээс энэ тухай НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардоржтой ярилцлаа.
2019 -оны 4 -р сарын 15
979
ДЭЛГЭРЭНГҮЙ