Гэрээний биелэлтийг дүгнэсэн тухай

2010-07-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2.1 дэх заалтыг үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 61 дүгээр захирамжийг хэрэокүүлэн төсөвт байгууллагын удирдлагуудтай байгуулсан "Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ"-ний 2009 оны биелэлтийг дүгнэсэн дүнгийн тухай Нийслэлийн өмчийн харилцааны газрын саналыг үндэслэн нийслэлийн "Тэргүүний өмч эзэмшигч" байгууллагаар шалгарсан хавсралтанд заасан байгууллагуудыг зохих журмын дагуу нийт 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Нийслэлийн өмчит төсөвт байгууллагуудаас "Бүрэн хангалттай" үнэлгээ авч, өмчийн эзэмшилт, ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэн, нийслэлийн "Тэргүүний өмч эзэмшигч"-ээр шалгарсан байгууллагуудын туршлагыг судлан нийтэд сурталчлах, түгээх зорилгоор сургалт, семинар, өдөрлөгийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулахыг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Гэрээний үүргийн биелэлтэд хариуцлагагүй хандан зөрчил гаргасан байгууллагын удирдлагуудад өмчийн үр өгөөжийг дээшлүүлэх, хяналтыг сайжруулах, дутагдлыг арилгуулах хугацаатай үүрэг өгч, удирдлагатай байгуулах "Үр дүнгийн гэрээ"-нд нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний дүнг нэг үзүүлэлт болгон 2010 оноос гэрээг хамтатган дүгнэж, үр дүнг тооцон ажиллахыг дүүрэг, агентлагийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

     Дөрөв. Захирамжийн биелэлтийг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлот Б.Баатарзоригт даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР