Ой тэмдэглэх тухай

2010-07-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 150дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Монгол Улсад Хүнсний аж үйлдвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Ойн арга хэмжээтэй холбогдсон зардал, үйл ажиллагааны төлөвлөгөөг 2010 оны 08 дугаар сарын 10-ны дотор гаргаж батлуулахыг Ажлын хэсэг /Д.Бямбасайхан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР