Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-07-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн зам талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэхэд шаардагдах тусгай зориулалтын техник хэрэгслэлийн хангамжийг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлт хийхээр Монгол Улсыг хөгжүүлэх сан, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 3 879 424 183 /гурван тэрбум, найман зуун далан есөн сая, дөрвөн зуун хорин дөрвөн мянга, нэг зуун наян гурван/ төгрөгийн өртөг бүхий 125 автомашины эзэмшилт, ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, зарим нийслэлийн өмчйт үйлдвэрийн газрын балансанд хавсралтын дагуу бүртгүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрхи автомашинуудын эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж, емчийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, ашиглагч байгууллагатай гэрээ байгуулан, үр дүнг тооцон ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/, нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 323 дугаар захирамжийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР