Эрх шилжүүлэх тухай

2010-07-30 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн барилгын засварын 40,0 /дөчин/ сая төгрөгийн ажлын худалдан авах ажиллагааны эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод шилжүүлэн, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг даалгасугай.

     Хоёр. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 267 дугаар захирамжийн нэгдүгээр хавсратын "Б.13" дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР