Хөрөнгө шилжүүлэх тухай

2010-08-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Багануур дүүргийн Соёлын төвийн хөрөнгөнд бүртгэлтэй "Тэмүүлэл" зуслангийн хавсралт дахь 21 578 000 /хорин нэгэн сая таван зуун далан найман мянга/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий барилга байгууламж, 1 422 220 /нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий тавилга, тоног төхөөрөмжийг Багануур дүүргийн Хүүхэд хөгжлийн төвийн хөрөнгөнд шилжүүлэхийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөенд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.  
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР