Түлш нөөцлөх агуулах түрээслэх, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулах тухай

2010-08-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 14 дүгээр тогтоол, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2010 оны зорилтын 4.3 дахь заалтуудыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай 368 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан түлш нөөцлөх агуулах түрээслэх, борлуулалтын нэгдсэн сүлжээ байгуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Агаарын чанарын алба /Д.Мөнхцог/-нд даалгасугай.

     Хоёр. Боловсруулсан түлш хадгалах агуулахыг түрээслэхэд шаардагдах 20.0 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т даалгасугай.

     Гурав. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, биелэлтийг ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдод үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР