"Явган хүний зам" арга хэмжээг хэрэгжүүлэх тухай

2010-08-20 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэг, "Хот байгуулалтын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэг, "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь заалт, "Барилгын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх хэсэг, "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм" /БНбД 30.01.04/-ийн 6.3, 6.24 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Намрын тохижилтын ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм"-ийн хэрэгжилтийг хангах, хүн амын эрүүл, аюулгуй орчинд амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор гудамж талбайд явган хүний зам, гарцыг хааж, тэдгээрийн хөдөлгөөнд саад учруулахаар барьсан' хашаа, хаалт, өргөтгөл, түц, гараж зэрэг байгууламжуудын судалгааг гарган, зөрчлийг илрүүлэн арилгаж, газар чөлөөлөн шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлыг 2010 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Дээрх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч

  • Ч.Бат Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Орлогч   

  • Ц.Сандуи  Нийслэлийн Газрын албаны дарга

Гишүүд

  • Ч.Хүрэлбаатар   Нийслэлийн Барилга, хот байгуулалт,Төлөвлөлтийн газрын дарга
  • С.Баатаржав Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Од  Нийслэлийн Авто замын газрын дарга
  • С.Цахиур Нийслэлийн Зураг төспийн хүрээлэнгийн захирал
  • Д.Сайнбаяр  Нийслэлийн   Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Ч.Эрдэнэ-Очир Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын албаны хот байгуулалтын үйл ажиллагааг хянан зохицуулах хэлтсийн дарга

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР