Элсэн дээрх шоу наадам болно

2014-07-04 00:00:00
Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар “Улаанбаатар уран баримал 2014” наадам болно. Наадмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  2014 оны 7 дугаар сарын 5-наас 13-ны хооронд зохион байгуулах бөгөөд  наадмын үеэр хүрдэн дээр ваар эргүүлэх үзүүлбэр, хүүхдийн элсэн баримлын уралдаан, Монголын урчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хөрөг зураг зурах тэмцээн болох юм.  Мөн амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, элсэн дээрх шоу зэрэг үзүүлбэрүүдийг гадаад дотоодын жуулчдад зориулан  үзүүлэхээр төлөвлөөд байна. Түүнчлэн иргэдэд Керамикийн салбараас шаазан таваг дээр акрелик, паалангаар гарын хээг гаргах  үйлчилгээ, модон хүүхэлдэйн дээр зураг зурах, орон зайн урлаг, хөрөг баримал хийх, "Миний ертөнц" цаасан бүтээлийн уралдааны үзүүлбэрийг үзүүлж сонирхуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.