Төмөр замын Railbus үйлчилгээнд явж эхэллээ

2014-06-06 00:00:00
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь  үдээс өмнө, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж  Толгойтоос Амгалан хүрэхдээ  Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм.

Үдээс өмнө иргэдэд үйлчлэх эхний Railbus нь Толгойт өртөөнөөс 07:12 цагт хөдлөж, Таван шарын буудалд 7:17, Хархорин буюу Барс-2 захын буудалд 7:23, Улаанбаатар төв буудал буюу Вокзалд 7:30, Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна. Үдээс хойш иргэдэд үйлчлэх сүүлчийн Railbus нь  Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, Толгойт өртөөнд 19:10 цагт ирэх юм байна.  Railbus-аар Толгойтоос Амгалан хүрэхдээ 3500 төгрөгөөр үйлчлүүлэх бол Толгойтоос 5 шар хүртэл 500, Хархорин хүртэл 1000, Толгойтоос Вокзал хүртэл 1500 гэх мэтчилэн буудал бүрт 500 төгрөг нэмэгдэнэ. Railbus-ийн үнэ болон цагийн хуваарийг доорхи хүснэгтээс дэлгэрэнгүй үзнэ үү гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.