Нийслэлчүүдэд үйлчлэх Railbus

2014-05-16 00:00:00
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар харилцан тохирцолсон юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлчүүд ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний  РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авлаа.