Хураагдсан газруудыг дуудлага худалдаагаар зарна

2014-04-09 00:00:00

 

Нийслэлийн удирдлагууд хэд хоногийн өмнө зургаан дүүрэгт газар эзэмшиж байсан 91 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг хүчингүй болгох захирамж гаргасан. 
Тодруулбал Нийслэлийн газрын албанаас 2003 оноос хойш 261 аж ахуй нэгж байгууллагад нийт 2235.7 га газрыг дуудлага худалдаагаар зарж гэрээ байгуулсан нь өнгөрсөн сарын 31-нд дуусгавар болжээ. Эдгээр аж ахуй нэгжид гэрээгээ шинэчлэн байгуулж төлбөр мөнгөө тушаах нэг жилйин хугацаа өгсөн байна. 
Ингээд гэрээгээ шинэчлэх энэ хугацаандаа 160 аж ахуй нэгж байгууллага төлбөрөө төлж, гэрээгээ шинэчилсэн байна. Харин үлдсэн 91 байгууллага ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж төлбөрөө барагдуулаагүй аж. Иймээс эдгээр байгууллагын газрыг буцаан авч, нийслэлийн өмчид бүртгэн дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Дээрх газрууд нь ихэвчлэн спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Морин спортын холбоо, Агаарын теннисний холбоо зэрэг нэр дээр байсан аж.

Д.Сүрэн