“Архины эсрэг нэгдэцгээе” уриан дор 4000 оюутны Flash Mob боллоо

2014-04-04 00:00:00
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Монголын Оюутны холбоотой хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Чингис хааны талбайд “Архины эсрэг нэгдэцгээе” уриан дор  Flash mobзохион байгууллаа. Энэ удаагийн Flash mob-д Монголын Үндэсний их сургуулийн 4000 оюутан оролцсон  юм. Тэд энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн “Эко тур” аялал хийж, Дархан цаазат Богд хаан уулын орчмын хогийг цэвэрлэн, залуусыг баасан гарагийг бүтээлч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд уриалах юм байнагэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.