“Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлэг болно

2014-02-26 00:00:00
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Залуучуудын холбоо, "New Image" клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж, төслийг хэрэгжүүлэх нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт суулгасан байна. Унадаг дугуйн замыг хаана барих талаарх нээлттэй хэлэлцүүлгийг энэ  сарын 28-ны өдөр МЗХ-ны байранд хийхээр болжээ. Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гудамж төсөл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС-ийн төлөөлөл, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, “Залуу дугуйчин клуб” зэрэг байгууллагууд оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.