Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолыг хэрэгжүүлэх тухай

2013-02-01 00:00:00
2013.02.01.                                                              № A-73                                                                     Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2013 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн төвийн 6 дүүргийн Тохижилт үйлчилгээний компанийн өмч хөрөнгийг актаар хүлээн авах ажлыг хамтарсан Ажлын хэсэг байгуулан, удирдамжаар ханган ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
2.Өмч хөрөнгө хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах, дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниас хүлээн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, компанийн үндсэн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Тохижилт үйлчилгээний компаниудын цаашдын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар нийслэлээс баримтлаж буй бодлого чиглэлтэй уялдуулсан шийдвэрийн төсөл боловсруулж Нийслэлийн Засаг даргад  2 дугаар сард багтаан танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралд даалгасугай.
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадралд даалгасугай.
 
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ