“Хүн ам”-ын мэдээллийн сан шинэчлэн байгуулах тухай

2013-02-01 00:00:00
2013.02.01.                                                                   №A/72                                                                  Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.7 дахь заалт, Статистикийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн      2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1 дэх заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хүн ам, өрхийн бүртгэлээр “Хүн ам” мэдээллийн сан шинэчлэн байгуулах ажлын удирдамжийг хавсралтаар баталсугай.
 
2.    Нийслэлийн хороо, дүүргийн түвшинд хүн ам, өрхийн анхан шатны бүртгэлийг бүрэн хийж, бүртгэлээр “Хүн ам”-ын мэдээллийн санг 2013 оны            05 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн бүрдүүлэх, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй хорооны Засаг дарга, дүүрэг, хорооны ажилтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
3.    Нийслэлийн 9 дүүрэг, нийт хороодод “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийг хөтлөх, бүртгэлээр “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэн байгуулж, албан хэрэгцээнд ашиглах талаар сургалт зохион байгуулж, хүн ам, өрхийн анхан шатны бүртгэл хөтлөлт, мэдээллийн сангийн бүрдэлтэд мониторинг хийж ажиллахыг Нийслэлийн Статистикийн газар  (Ч.Баянчимэг)-т  даалгасугай.
 
4.    “Хүн ам”-ын мэдээллийн сангийн програм хангамжийг шинээр суурилуулах, санг  хөрвүүлэх сургалтыг зохион  байгуулах,  мэдээллийн  сангийн
 
2
 
бүрдэлтэд мониторинг хийхэд зориулж 7912.0 (долоон сая есөн зуун арван хоёр мянга) мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
5.    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид хөтөлж буй хүн ам, өрхийн болон иргэний бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаатай уялдуулан Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух бүртгэл, мэдээллийн журмын төслийг холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж, 2013 оны        8 дугаар сард багтаан танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (С.Отгонгэрэл), нийслэлийн Статистикийн газар (Ч.Баянчимэг)-т үүрэг болгосугай.
 
            6.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар (Ё.Гэрэлчулуун)-т даалгасугай.
 
 
 
 
 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ

                                                                            


Нийслэлийн  Засаг  даргын  2013 оны
...................................сарын ........-ны өдрийн
...................................захирамжийн хавсралт
 
 
 
 
 
 
 
“ХYН АМ”-ЫН МЭДЭЭЛЛИЙН САН ШИНЭЧЛЭН
БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ
 
            Нэг. Зорилго
 
Энэхүү удирдамжийн дагуу зохион байгуулах үйл ажиллагааны үр дүнд нийслэл, дүүрэг, хорооны түвшинд хүн ам, өрхийн нэгдсэн мэдээллийн сантай болно.
Мэдээллийн сангийн бүрдэлт болон түүний анхан шатны бүртгэлд хийсэн мониторингийн үр дүнг Улаанбаатар хотод байнга болон түр хугацаагаар оршин суух бүртгэл, мэдээллийн журам болон Улаанбаатар хотын дүрмийг иргэдийн оролцоотой боловсруулж, батлан мөрдөхөд суурь мэдээлэл болгон ашиглана.
 
Хоёр. Зохион байгуулах ажлын чиглэл, хугацаа, үр дүнг тайлагнах
     
2.1 “Хүн ам”-ын мэдээллийн санг шинэчлэн байгуулах ажлын хүрээнд дараах чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
 
2.1.1     “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”-ээр хорооны хүн ам, өрхийн анхан шатны бүртгэл хөтлөх болон энэ бүртгэлээр “Хүн ам”-ын мэдээллийн сан шинэчлэн байгуулах сургалтыг нийт хорооны Засаг дарга, тухайн ажлыг хариуцсан дүүрэг, хорооны ажилтанд 2013 оны 2-р сарын 1-нээс 3-р сарын 15-ны хооронд зохион байгуулах,
 
2.1.2     “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийн хөтлөлт болон “Хүн ам”-ын мэдээллийн сангийн бүрдэлтийн явцын үйл ажиллагаанд мониторинг хийх,
 
2.1.3     Хүн ам, өрхийн бүртгэл, мэдээллийн сан болон бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүртгэл, мэдээллийн уялдаа, ашиглалтын байдалд 2013 оны 5-р сарын 16-наас 6-р сарын 14-ний өдрүүдэд хороо бүрт мониторинг хийж, нийслэлийн Засаг дарга, түүний холбогдох ажлын албадад шаардлагатай шинэ мэдээллийг цуглуулах.
 
2.2   Нийслэл хотод “Хүн ам” мэдээллийн санг шинэчлэн байгуулах ажлыг Нийслэлийн Статистикийн газар удирдан зохион байгуулна. Энэ удирдамжийн дагуу зохион байгуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүртгэлийн болон Мэдээллийн технологийн газраас бүх талын дэмжлэг, туслалцааг үзүүлж, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийнэ.  
 
2.3   Удирдамжийн дагуу зохион байгуулсан ажлын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан НЗДТГ-т танилцуулах.
2
 
            Гурав. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
 
Ажлын хэсэг нь дээрх үндсэн чиглэлийн хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Yүнд:
 
3.1     “Хүн ам”-ын мэдээллийн сангийн шинэ програм хангамжийг хороо бүрийн компьютерт суурилуулах, хуучин санг хөрвүүлэх, түүнийг ашиглах талаар хорооны Засаг дарга, тухайн ажлыг хариуцсан дүүрэг, хорооны ажилтныг сургах:
3.1.1     “Хүн ам” мэдээллийн санг (цаашид ХАМС гэх) ашиглах зааврыг хэвлүүлж, хороо, дүүргийн ЗДТГ, статистикийн хэлтэст хэвлэмэл байдлаар болон интернэтээр тархаах,
 
3.1.2     ХАМС-ын програм хангамжийг дүүргийн Статистикийн хэлтэс болон бүх хороодын компьютерт суулгах,
 
3.1.3     ХАМС-ын програм хангамжийг хороодын компьютерт шинэчлэн суулгах, мэдээллийн санг хуучин баазаас хөрвүүлэх, засварлах талаар  сургалтыг зохион байгуулах
 
3.1.4     ХАМС-ын програмын сургалтаар хороодын ажилтнуудаас санал болгосон лавлагаа, нэмэлт мэдээллийн дагуу програмыг сайжруулах,  олон давтамжтай асуулт хариулт бүхий лавлагаа бэлтгэн хороодод нэмж тархаах
 
3.2     Монгол улсын Статистикийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулийг дүүрэг, хорооны Засаг даргын зүгээс хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах. Ялангуяа хүн ам, өрхийн бүртгэл, мэдээллийн сан болон бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүртгэл, мэдээллийн уялдаа, ашиглалтын байдалд мониторинг хийж, үр дүнг танилцуулах:
 
3.2.1     YСХ-ноос баталсан, зөвшөөрсөн арга зүй, аргачлалын дагуу хороодын Засаг дарга нар “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн дэвтэр болон хүн ам, өрхтэй холбоотой бусад бүртгэлийг бүрэн хөтөлж, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн бодит байдлыг хангаж буй эсэхийг шалган тогтоох
 
3.2.2     “Өрх, хүн амын бүртгэл”-ийн дэвтрийн хөтлөлт болон “Хүн амын мэдээллийн сан”-гийн бүрдэлтийг бүх хороо, зарим айл өрхөөр тулган шалгах
 
3.2.3     Өрхөд суурилсан албан ёсны статистикийн “Ажиллах хүчний судалгаа”, “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-нд сонгогдсон нийт айл өрхөөс судалгаа явагдсан сард хамрагдаж чадаагүй өрхийн шалтгааныг тодруулах, хэрэв өрх, хүн амын бүртгэл шинэчлэгдээгүйгээс сонгогдож чадаагүй бол тухайн өрхийн өөрчлөлтийг хороо хийсэн эсэхийг тодруулах
 
3.2.4     Хорооны Засаг дарга нь Иргэний бичиг баримтын зөрчилтэй болон албан ёсны иргэний бичиг баримтгүй иргэдийн судалгаатай эсэх
 
 
3
 
3.2.5     Нийслэл хотын харъяалалгүй иргэдийн бүртгэл судалгааг хорооны Засаг дарга хөтөлдөг эсэх
 
3.2.6     Нийслэлийн Засаг даргаас өгсөн хүн ам, өрхийн бүртгэл, мэдээллийг сайжруулах талаар өгсөн үүргийн биелэлт, хорооны “Хүн амын мэдээллийн сан”-гийн баяжилт, түүний ашиглалтыг шалгах
 
3.3      Нийслэлийн Засаг дарга, түүний ажлын албадад шаардлагатай зарим судалгааг хийх:
 
3.3.1     Хороонд ашиглаж буй компьютер, техник төхөөрөмж, түүний хүчин чадал, ашиглалтын байдал
3.3.2     Дүүргийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон эсэх, электрон шуудангийн ашиглалтын байдал
 
3.3.3     Хорооны Засаг даргын ажлын албаны ажлын ачаалал, ажлын байрны нөхцөл
 
3.3.4     Хорооны ажилтны ажил үүргийн хуваарь, ачаалал жигд байгаа эсэх, ажлын байрны тодорхойлолт байгаа эсэхийг ажилтан нэг бүрээр үзэх
 
3.3.5     Хорооны Засаг дарга, ажилтны хүн ам, өрхийн бүртгэл хөтлөлт, мэдээлэл цуглуулах, боловсруулах ажил гүйцэтгэх ур чадвар,  нөлөөлж буй хүчин зүйл, мэдээллээ цуглуулаад компьютерт шивж, боловсруулж чадаж байгаа эсэхийг тогтоох
 
3.3.6     Хүн ам, өрхийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, Улаанбаатар хотод оршин суух бүртгэл, мэдээллийн журмын талаар хорооны ажилтны зүгээс дэвшүүлж буй санал, ажлын арга туршлага, нийслэл, дүүргийн Засаг даргаас хүсч буй дэмжлэг, туслалцааны талаар саналыг судлах