Дүүрэг, хороондоо эрүүл аюулгүй байдлыг бүрдүүлсэн Засаг дарга нар шагналаа гардлаа

2013-12-27 00:00:00
Нийслэлийн Удирдлагуудын зүгээс баримталж байгаа томоохон зорилго бол нийслэл хотын иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм. Тиймээс Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ын хүрээнд Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийг үндсэн 68 үзүүлэлтээр дүгнэсэн. Энэ ажилд идэвхи санаачилга гарган, амжилттай зохион байгуулж ажилласан 3 дүүрэг болон 50 хорооны Засаг дарга нарыг Эрүүл аюулгүй байдлын индексийг дүгнэх журамд заасны дагуу мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа. гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.