Ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 22 иргэн Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо

2013-12-27 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан 22 иргэний Нийслэлийн 2013  оны “Хөдөлмөрийн  аварга”-аар шалгаруулж, шагнаж урамшууллаа. Энэ оны нийслэлийн хөдөлмөрийн аваргаар Баянгол дүүргийн 195 дугаар цэцэрлэгийн  багш арга зүйч Б.Батхуяг, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн багш Ц.Март, Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн багш А.Цэндмаа, Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч Д.Оюунгэрэл, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн  сувилахуйн албаны дарга Д.Оюунгэрэл, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эрчимт эмчилгээний сувилагч Д.Норжинпил, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн гал сөнөөгч Т.Эрдэнэжаргал, Нийслэлийн Замын цагдаагийн газрын Хөдөлгөөнт зохицуулах хэлтсийн 2 дугаар тасгийн дарга З.Наранбаатар, Нийслэлийн Замын цагдаагийн газрын  Баянгол  дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлах   байцаагч Л.Зоригоо, Нийслэлийн Цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн Хэв журмын хэлтсийн цагдаа Х.Отгонбаяр, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд инженер М.Оюун-Эрдэнэ, “Наран булаг Хан” ХХК-ны Ерөнхий инженер Г.Арахад, “Ялгуусан ” ХХК-ны замчин Н.Элбэгдорж, Хан-Уул дүүргийн  Биеийн тамир, спортын хорооны Жудо бөхийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Автобус-1 ОНӨААТҮГ-ын жолооч С.Алтанхуяг, Автобус-3 ОНӨААТҮГ-ын мөнгө хураагч Г.Буянжаргал, " Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Р.Туул, Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ”ОНӨААТҮГ Зам талбайн үйлчлэгч  Д.Хандаа, “Кажуг” ХХК-ны дэд захирал Л.Батдэмбэрэл, “Хөгжлийн шинэ гарц” ТББ-ын захирал А.Лувсандагва, МҮЭСТО-ны инженер Ц.Мөнхбаяр, Ус сувгийн удирдах газрын төв цэвэрлэх  байгууламжийн албаны бохир усны шугамын хэсгийн засварчин А.Мөнхжаргал нар тодорсон байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.