Улаанбаатар хот “Ил метротой” болох сайхан боломж байна

2013-12-23 00:00:00
       Монгол улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэл саяханы өдрүүдэд хавсран суугаа орон болох Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенкод итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Элчин сайд энэ айлчлалынхаа үеэр Беларусь улсын “Белкоммунмаш” нээлттэй хувьцаат компанийн үйлдвэрт зочилсон бөгөөд тус үйлдвэрийн дарга В.М.Король үйлдвэрийнхээ бүтээгдхүүнийг танилцуулсан юм. Тус үйлдвэр нь Швейцарь улсын Stadler Rail AG компанитай хамтран 1524 мм-ийн өргөн царигтай замаар цагт 100 км хурдалдаг орчин үеийн хотын тээврийн зориулалттай ил метроны вагон үйлдвэрлээд байгаа юм байна. Энэ ил метроны вагонууд нь гурваараа холбоотой хийгддэг харин захиалагчийн хүсэлтээр тав хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм байна.

Мөн энэ ил метроны вагонууд нь хоёр талдаа толгойтой учир эргүүлэхийн тулд заавал тойрог зам хийж чирэгдэл зардал гаргах шаардлагагүй юм. Үнэхээр ч манайх шиг нийслэл хотынхоо дундуур төмөр замтай түүгээр нь ачааны вагон өдөр шөнөгүй цувж байдаг улс дэлхийд байхгүй байхаа. Ачааны вагонуудыг тэр яриад байгаа Богд уулын урдуур тавих төмөр замаар явуулаад хотын дундах энэ замаараа ил метроны вагонуудыг давхиулвал бүрэн боломжтой бөгөөд шаардагдах тоноглолыг “Белкоммунмаш” үйлдвэр хийж өгөх сонирхолтой.

     Тус үйлдвэрийн дарга В.М.Король энэ жил болсон Беларусь улсын Ерөнхий сайдын айлчлалын ажлын хэсэгт багтаж Монгол улсад зочлох үеэрээ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзаж энэ ил метроныхоо вагонуудын тухай танилцуулсан байна. Энэ саналыг Улаанбаатар хотыг дарга ихэд сонирхомон төдийгүй  тус үйлдвэрт зочлох, ил метротой болох боломжийг судлахаа амалжээ.