“УБ Арт Фэйр-2013” дүрслэх урлагийн үзэсгэлэн зохион байгуулах тухай

2013-11-22 00:00:00
2013 оны 11 сарын 22 өдөр                                           дугаар А/1022                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Cоёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой “УБ Арт Фэйр-2013” дүрслэх урлагийн үзэсгэлэнг 2013 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
 
2. “УБ Арт Фэйр-2013” дүрслэх урлагийн үзэсгэлэнг зохион байгуулах удирдамжийг нэгдүгээр, төсвийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
3. Үзэсгэлэн зохион байгуулахад шаардагдах 4,624,000/Дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар/Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
4. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
 
           
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ