Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөнд санал өгөхөд гурав хоног үлдлээ

2021-10-26 12:11:45

Нийслэл Улаанбаатар хотын ирээдүйн 20 жилийн хөгжлийг тодорхойлох хариуцлагатай үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн санал, оролцоог хангах үүднээс аравдугаар сарын 29-ний өдрийг дуустал иргэд, олон нийтээс https://www.ulaanbaatar2040.mn/ сайтаар дамжуулан санал авч байгаа. Цахимаар санал өгөх боломжгүй иргэд харьяа хороон дээрээ очин, хэвлэмэл товч танилцуулгатай танилцаж, хорооны хэсгийн байцаагч, эсвэл зохион байгуулагчаас саналын хуудас авч бөглөн, саналаа өгөх боломжтой.

Иргэн та https://ulaanbaatar2040.mn/p/166/sanal-xuselt линкээр дамжуулан саналаа өгч, нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулаарай. Таны амьдарч буй орчинд юу хамгийн ихээр тулгамдаж байгаа, цаашид хамгийн түрүүнд юу шийдвэрлэх ёстой вэ гэдгийг та л хамгийн сайн мэднэ.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР