Хорооллын доторх зам, талбайн борооны ус зайлуулах шугамын хийх ажил

2013-11-02 00:00:00
ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
2013 оны 11 сарын 02
      Тендер шалгаруулалтын нэр:  Хорооллын доторх зам, талбайн борооны ус зайлуулах шугамын  хийх ажил
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0293
 
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос : Хорооллын доторх зам, талбайн борооны ус зайлуулах шугамын  хийх ажлын тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул(www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 20.000 (хорин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендер торолцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
 Борлуулалтын хэмжээ:  Сүүлийн 2  жилийн буюу 2011, 2012 оны борлуулалтын орлого нь  291,000,000  байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2011, 2012 онуудын бүтэн.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд 2011, 2012 онуудын аль нэгэнд нэг удаа 194,000,000 ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм,
БХБЯамны    2.3.2. Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой  болон газар шорооны тусгай ажил хийх тусгай зөвшөөрөл заавал байх
                           ЗТХБЯамны    2.8.1 Хатуу хучилттай зам барих
                                             2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах тусгай зөвшөөрлийн аль нэг нь байх
 
Тендерийн хамт 19, 400, 000 ( арван есөн сая дөрвөн зуун мянган) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. Тендерийг 2013 оны 12 дугаар сарын 02 –ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутанд нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.meps.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.
 
Хаяг: Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг,  Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар мэргэжилтэн Н.Баатардэмбэрэл
Холбоо барих утасны дугаар: 75757804