Хотын гудамж-Миний нутаг өдөрлөг боллоо

2013-10-27 00:00:00
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Соёл урлагийн их сургуулиас санаачлан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хотын гудамж-Миний нутаг” өдөрлөгийг  Анкарагийн гудамжинд /СУИС-ийн зүүн урд уулзвараас Зоос гоёл ХХК-ны баруун урд уулзвар/ зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэл, дүүргийн удирдлагууд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд, Анкара гудамжинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид болон нийслэлийн иргэд оролцлоо. Нийслэлийн гудамжинд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн нийслэлчүүддээ зориулан СУИС-ийн үе үеийн төгсөгчид, оюутнууд урлагийн тоглолтоор бэлэг барьсан бол үлээвэр найрал хөгжмийн хамтлагаар удирдуулсан Анкарагийн гудамжинд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилчид ёслолын парад хийсэн гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.