Нийслэлийн хэмжээнд 105 га талбайг нөхөн сэргээлээ

2021-08-19 13:56:13

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 105 га талбайд ойг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулаад байна. Нийт нөхөн сэргээсэн талбайн 30 га талбайд  ойжуулалт хийсэн бол  50 га-д ойн зурвас, 25 га талбайд ногоон зурвас байгууллаа. Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийг эрх бүхий аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэн Нийслэлийн Байгаль орчны газраас  захиалагчийн хяналт тавин ажиллаж байгаа юм.    

Түүнчлэн НИТХ-ын 17/9 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах дэд хөтөлбөр"-ийн хүрээнд Ус сувгийн удирдах газар /УСУГ/-тай хамтран үйлдвэрлэлийн ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс буюу Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг Мах комбинатын гүний худгуудын ойролцоох 50 га талбайд мод тарив.  Ингэхдээ тухайн сав газартаа зонхилон ургадаг улиас, хайлаас, бургас  гэсэн гурван төрлийн навчит мод тарьсан байна.

 НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР