“Сэтгэмж цогцолбор сургуулийн халаалтын зуухны шинэчлэлтийн ажил”

2013-10-10 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
 
ТЕНДЕР ЗАРЛАХ ӨДӨР: 2013-10-10
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “Сэтгэмж цогцолбор сургуулийн халаалтын зуухны шинэчлэлтийн ажил”
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: БГД-ХААА/НТ13-04
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас эрх бүхий тендерт оролцогчдоос “Сэтгэмж цогцолбор сургуулийн халаалтын зуухны шинэчлэлтийн ажил”-ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг(хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2013 оны 11-р сарын 11-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 11-р сарын 11-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны өргөтгөлийн
3 дугаар давхар 302 тоот,
Худалдан авах ажиллагааны алба

Утас :  70001929