Цэргийн штабынхан “Дасгал, хөдөлгөөн хийцгээе” сарын аянд нэгдлээ

2021-06-05 17:58:42

“Дасгал, хөдөлгөөн хийцгээе” идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих сарын аяныг улс даяар зургадугаар сарын 2-30-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус аянд нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч нар болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид нэгдлээ. Ийн өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Дасгал, хөдөлгөөн хийцгээе" арга хэмжээг Нийслэлийн спортын хороотой хамтран зохион байгуулсан юм.

Аяны хугацаанд бүх бие бүрэлдэхүүн Strava апп ашиглан “Нутгийн захиргааны гүйгчид 2021” клубт нэгдэж, идэвхтэй алхаж, өглөө бүр гүйж, нийт туулсан замын км, бусад үзүүлэлтийг дундын цахим бүлэгтээ мэдээлнэ. Аяны хүрээнд дугуй унах, иог, дасгал хийх, төрийн албан хаагчдад өдрийн цагаар 16 тоот дасгал хийж хэвшүүлэхээр төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС