Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Хүүхдийн дархлаажуулалтын өрөөг тохижууллаа

2021-05-14 19:02:36

Хан-Уул дүүргийн ЗДТГ нь “Гүүднэйборс” олон улсын байгууллагатай 2013 оноос хойш боловсрол, ундны ус, эрүүл мэнд, орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, ажиллаж байна. Энэ хүрээнд “Гүүднэйборс” олон улсын байгууллагатай хамтран дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Хүүхдийн дархлаажуулалтын өрөөний засвар болон тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Тус өрхийн эрүүл мэндийн төвүүд жилд дунджаар 0-15 насны 13279 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Дээрх арга хэмжээ нь  орон нутгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд нэн чухал ач холбогдолтой юм.

“Гүүднэйборс” олон улсын байгууллагын “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр”-т Хан-Уул дүүргийн 4, 5, 6 дугаар хорооны 800 гаруй өрхийн 1500 орчим хүүхэд хамрагдаж байна.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР