Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын офицерууд сургалтад хамрагдлаа

2021-04-09 13:45:31

НЗДТГ-ын Цэргийн штабаас санаачлан, хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн сургалт, судалгааны төвөөс нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын офицеруудад зориулсан “Албан хэрэг хөтлөлт”, “Төрийн албан хаагчийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт онлайн сургалтыг дөрөвдүгээр сарын 5-наас эхлэн амжилттай зохион байгуулж байна.

Штабын хамт олон өнөөгийн нөхцөл байдалд хүн төрөлхтнөөс шаардаж буй цахим технологиос алхам ч хоцроогүйн дээр сүүлийн үеийн хурал, уулзалт болон онлайн сургалтад ашиглагдаж байгаа “Zoom” аппиккэйшний бүтэн жилийн эрхийг авч, үйл ажиллагаандаа ашиглаж буй нь онлайн сургалтад алба хаагчдын оролцоог бүрэн хангах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг боллоо.

Нийслэлийн Сургалт, судалгааны төвөөс зохион байгуулж буй сургалтын агуулга, арга зүй, сургагч багшийн ур чадварт алба хаагчдын сэтгэл ханамж маш өндөр, сургалт үр дүнтэй байгаа нь сургалтын дараах асуулгын үр дүнгээс харагдаж байна.

НИТХ-ын 2019 оны 21/03 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын чадавх бэхжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн сургалт, судалгааны төв нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан үндсэн болон сэдэвчилсэн сургалтуудыг үе шаттай зохион байгуулж, 2017 оноос хойш өнөөг хүртэл нийт 7000 гаруй албан хаагчдыг 22 төрлийн сургалтад хамруулаад байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ