АЛБАН ТУШААЛЫН ЗЭРЭГЛЭЛИЙН ЦОЛ ОЛГОЛОО  

2021-03-18 12:27:02

ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол олголоо.

Тодруулбал, Багануур дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, хошууч Оюунмөнхийн Баттулгад дэд хурандаа цол, Баянгол дүүргийн ЗДТГ-ын шуурхай байдлын ахлагч, ахлагч Батбаярын Дэмбэрэлбалжинням,  Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын шуурхай байдлын ахлагч, ахлагч Пүрэвдагвын Магнайбаяр нарт сургагч ахлагч цол тус тус олгосон юм.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ