Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийнхэн хотын замын ажилтай танилцлаа

2013-09-18 00:00:00
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн ахлагч Н.Гантөмөр болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хотын замын ажилтай танилцаж, хугацаандаа чанартай хийж дуусгах талаар гүйцэтгэгч компаниудтай санал солилцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.