“Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийг танилцууллаа

2012-11-05 00:00:00

   Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны  байгууллагаас  “Монгол улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид танилцууллаа. БХБЯ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа уг төсөлд   “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл болон “Хотыг дахин хөгжүүлэх” төслийн бүтэц багтаж байгаа юм. Энэ төсөл нь Монгол улсын хот байгуулалтын бодлого, хууль эрхзүйн тогтолцоог боловсронгуй болгох, хот байгуулалтын салбарын үйл ажиллагаанд оролцогч байгууллага, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх замаар хот байгуулалтын менежмент, хэрэгжилтийн чадавхийг бүрдүүлэх зорилготой юм. Төслийг хэрэгжүүлснээр  хот байгуулалтын хууль эрхзүй, удирдлагын тогтолцооны төсөл боловсруулах, шинээр хуулийн төсөл боловсруулах, одоо мөрдөгдөж буй хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, хууль хэрэгжүүлэх журам боловсруулах, хот байгуулалтын талаарх техникийн дүрэм журмуудын төслийг боловсруулах, хот байгуулалтын асуудлыг хариуцах  байгууллагуудын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлж, институцийн чадавхийг дээшлүүлэх , тус салбарын ажилтнуудын чадварыг бэхжүүлэх зэрэг үр дүн гарах юм байна. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн хүрээнд  7,  14-р хорооллыг барьж байгуулах, “Газрыг шинээр зохион байгуулах” төслийн хүрээнд Баянхошуу орчмын газрыг шинэчлэн зохион байгуулах, “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулган шинээр барих” төслийн хүрээнд   гутлын үйлдвэрийн ажилчдын байр, 44-р байрыг буулган шинээр барих  ажлыг хийж гүйцэтгэх ажилд тулгуурлан уг төслийг хийсэн байна.