Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2021-01-14 09:05:29

2021 оны 01 сарын 14-ний өдөр                                         Дугаар А/08                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад

өөрчлөлт оруулах тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дүгээр зүйлийн 45.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

    

      1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/879 дүгээр захирамжийн хавсралт дахь 3 дугаар жагсаалтын газрын хэмжээ хэсэгт “10200 м²” гэснийг “5000 м²” гэж өөрчилсүгэй.

 

      2.2020 оны А/879 дүгээр захирамжийн хавсралтад өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэн Ням-Эрдэнийн Энхтөгстэй холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                               Д.СУМЪЯАБАЗАР