Эко шөнийн тээвэр

2013-08-30 00:00:00
Цахилгаан тээвэр компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байгаа билээ. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тус бүр хоёр тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23.00-05.00 цаг хүртэл явах бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих юм.