НЗДТГ-ын албан хаагчдын спортын тэмцээн болж байна

2020-09-26 15:09:49

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны дунд спортын арга хэмжээ болж байна. гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, буухиа тэмцээн, олс таталт гэсэн нийт 5 төрлөөр явагдах тэмцээн өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнийг нийслэлийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нээж, нийт баг тамирчдад амжилт хүслээ.

Спортын тэмцээнд 8 баг оролцож байгаа юм. Маргааш гар бөмбөгийн тэмцээн , дартс, буухиа тэмцээнээр үргэлжлэх юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс