Эдийн засгийн өсөлтийг дэмжих зарим арга хэмжээний тухай

2020-09-15 09:20:17

2020 оны 09 сарын 15-ны өдөр                                         Дугаар А/1114                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Эдийн засгийн өсөлтийг дэмжих

зарим арга хэмжээний тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.”ж”, “л”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 103 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Улсын Онцгой комиссын 2020 оны 29 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Коронавируст халдварын салбар дундын 12 дахь шатны эрсдэлийн үнэлгээний дүн, коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлыг дотооддоо алдаагүй нөхцөл зэргийг харгалзан нийтийг хамарсан соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс  халдвар хамгааллын дэглэмийг сахиулсны үндсэн дээр нээхийг түр зөвлөл /Т.Гантөмөр/-д зөвшөөрсүгэй.

 

   2.Үйлчилгээний газрын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмж, шаардлагын дагуу мөрдөж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны  А/616 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэг, А/930 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

       4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

 

 

 

 

           

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ

                        ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

                        ОРЛОГЧ                                                         Ж.БАТБАЯСГАЛАН