Газар ашиглах эрх олгох тухай

2020-07-08 09:05:30

2020 оны 07 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/960                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Газар ашиглах эрх олгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 44¹ дүгээр зүйлийн 44¹.5, 44¹.9, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 2 сууц өмчлөгчдийн холбоонд газар ашиглах эрх олгосугай.

 

      2.Энэ захирамжийн хавсралтад заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                        БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                        НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                       Ж.БАТБАЯСГАЛАН