Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай

2020-07-08 09:00:55

2020 оны 07 сарын 08-ны өдөр                                        Дугаар А/959                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн талбайн

хэмжээг өөрчлөх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 37 дугаар зүйлийн 37.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан  “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 02-03/3793 дугаар албан бичгийн дагуу Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт газар эзэмшигч иргэн Ш.Дэлгэрбаярын эзэмшил газрын талбайн хэмжээг 258 м.кв болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлсүгэй.

 

      2.Иргэн Ш.Дэлгэрбаяртай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/935 дугаар захирамжийн хавсралтын “3” дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                          БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                       Ж.БАТБАЯСГАЛАН