Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2020-05-29 11:35:17

2020 оны 05 сарын 29-ний өдөр                                      Дугаар А/779                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 33/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/56 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан “Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 1-т заасан “127, 102, 132 дугаар сургуулийн тохижилт, засвар /БЗД, 2, 21, 27 дугаар хороо/” гэснийг “127, 102, 132 дугаар сургуулийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах /БЗД, 21, 27 дугаар хороо/”, 2-т заасан “45, 202, 212, 199 дүгээр цэцэрлэгийн тохижилт, засвар /БЗД, 2, 21, 27 дугаар хороо/” гэснийг “45, 202, 212, 199 дүгээр цэцэрлэгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах /БЗД, 21, 27 дугаар хороо/” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН