“Гялс” төвийн уулзвараас Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх замыг хаана

2013-07-29 00:00:00
 “Гялс” төвийн уулзвараас зүүн чиглэлд Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх  1 км автозамын урд урсгалыг 07-р сарын 29-ний оройн 23:00 цагаас эхлэн хаахаар боллоо. Замыг хааж, өнгө хучилт, замын тэмдэглэгээг хийх бөгөөд 8 дугаар сарын 01-нд нээх юм. Өнөөдрийн байдлаар  Дунд голын зам буюу 19-р хорооллын арын замд өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Усархаг бороо орсноос  хучилтын ажил удааширч, төлөвлөсөн хугацаанаас 1 хоногоор хойшилж байгааг гүйцэтгэгч компани мэдэгдлээ. Харин Нарны замын зүүн хэсэг буюу Нарантуул захаас Чулуун- Овоо хүртэлх 2 км замын хойд урсгалын хучилтын ажил өнөөдөр дуусах бөгөөд 07-р сарын 30-ны өдөр бүрэн нээнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.