2013 оны 07 сарын 22 өдөр дугаар А/682 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 2/08 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2013 оны А/02 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э. БАТ-ҮҮЛ