"Эртний нүүдэлчид" үзэсгэлэнг 700 гаруй хүн үзжээ

2013-07-18 00:00:00
Нийслэлийн Аялал жуулчлалын газар үндэсний их баяр, наадмын өдрүүдээр “Хүй долоон худаг”-т жуулчдад зориулж, "Эртний нүүдэлчид" амьд үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. "Эртний нүүдэлчид" үзэсгэлэнгээр нүүдэлчин айлын амьдрал ахуй, ердийн хөсөг ашиглан нүүдэллэж буй үйл явдлыг бодитоор үзүүлсэн. Үзэсгэлэнд тавигдсан Монгол гэр нь уламжлалт хийцтэй ба гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь бүгд 20-р зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг хадгалсан,  хуучны эдлэлүүд байсныг жуулчид ихээр сонирхож байв. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж, аялал жуулчлалын хуанлид оруулахаар зохион байгуулагчид нь төлөвлөж байна. Ингэснээр жуулчид хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл үзэх, чөлөөт цагаа сонирхолтой, үр дүнтэй  өнгөрүүлэх боломжтой болох юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.