Шөнийн “эко тролейбус” иргэдэд үйлчилж байна

2013-07-17 00:00:00
Цахилгаан тээвэр" компаниас "Эко шөнийн тээвэр" төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг явуулж эхлээд байна.  Туршилт энэ сарын 11-ээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11 хүртэл явуулах юм. “Эко шөнийн тээвэр”  Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар  явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Тролейбусууд Офицерийн ордон-Ханын материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна.  Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан бөгөөд .туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж, цааш үргэлжлүүлэх, эсэхийг шийдэх юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.