Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх тухай

2019-12-05 09:15:52

2019 оны 12 сарын 05-ны өдөр                                            Дугаар А/1288                                   Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Сургууль, цэцэрлэгийн барилга 

байгууламжийг нийслэлийн өмчид

бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”,  29.2,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 183 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Баянзүрх дүүргийн 4, 5, 25 дугаар хороодын нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон нийт 4,094,220,724 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая хоёр зуун хорин мянга долоон зуун хорин дөрвөн/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад дурдсан сургууль, цэцэрлэгийн гурван барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэгдэж байгаа энэ захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжуудыг балансдаа бүртгэн авч ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль /Д.Эрдэнэцог/, Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг /С.Ариунбаяр/, Баянзүрх дүүргийн 255 дугаар цэцэрлэг /Г.Цэцэгээ/-т тус тус зөвшөөрсүгэй.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

                              

 

 

       

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                               БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН