Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2019-12-05 09:05:47

2019 оны 12 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/1286                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд цахилгаан автобусыг турших, бэлтгэл ажлыг хангах, туршилтад явуулах, үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /Г.Төмөрбаатар/-т даалгасугай. 

 

      2.Цахилгаан автобус нэвтрүүлэхтэй холбогдон гарах 101,923,840 /нэг зуун нэг сая есөн зуун хорин гурван мянга найман зуун дөч/ төгрөгийн зардлыг тус газрын 2019 оны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтын зардлын ангилал тус бүр дээр нэмж баталсугай.

 

      3.Дээрх зардал нэмж баталж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/793 дугаар захирамжийн тус газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилтод өөрчлөлт оруулан хавсралтаар баталсугай.

 

      4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                                       БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       НЭГДҮГЭЭР  ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН