ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2013-07-03 00:00:00
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
 
1.        Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь дараах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 
Энэхүүзөвлөхүйлчилгээнь: 
1.       Эрүүл мэндийн байгууллагуудын засварын ажлын зураг төсөв
2.       Нэгдүгээр амаржих газрын Эмнэлгийн аюултай хог хаягдал түр агуулах байр /20м2 дэд бүтэцтэй/
3.       Сувилалын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын барилгын зураг төсөв /БЗД/
4.       Ионсей найрамдал эмнэлгийн барилга барих төслийн эскиз зураг боловсруулах зөвлөх үйлчилгээ
5.       Жишиг сургуулийн холболтын зураг хийх 320 суудалтай /30*20/
6.       Иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүүхэд харах үйлчилгээ, алслагдсан гэр хороололд цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах зураг төсөл
7.       Сургууль, цэцэрлэгийн засварын ажлын зураг төсөв
8.       Дүүргүүдийн боловсролын хэлтэс, гэгээрэл хөгжлийн төвийн баилгын зураг төсөв
9.       32-р сургуулийг буулгаж, шинээр барих холболтын зураг /ХУД/
10.    12-р сургуулийн спорт заалны холболтын зураг /СХД/
11.    Багачууд хүнс НӨҮГ-ын барилгын зураг төсөв
12.     115-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын холболтын зураг төсөл /БЗД/
13.    ХУД, 15-р хороо, 920 хүүхдийн сургуулийн холболтын зураг
14.    Цэцэрлэгийн барилгын холболтын зураг төсөв /СХД, 22-р хороо/
15.    БЗД, 11-р хорооны Ногоон зоорины 64-р гэр цэцэрлэг байрлах газарт цэцэрлэгийн барилгын холболтын зураг
16.    Хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг /СХД, 11-р хороо/
17.    СБД, 12 дугаар хороо, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын холболтын зураг
18.    СБД, 1 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл барилгын холболтын зураг төсөв
19.    240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын зураг төсөв /БЗД, 17-р хороо/
20.    5-р хороо, Чандмань цогцолбор сургуулийн барилгын холболтын зураг төсөв /640 хүүхдийн, Налайх дүүрэг/
21.    19 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгаж 640 хүүхдийн суудалтай сургууль шинээр барих зураг төсөв /БГД/
22.    11 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөв /БГД/
23.    18 дүгээр цэцэрлэгийг буулгаж шинээр барих 240 ортой /ЧД/
24.    СБД, 1-р сургуулийн Бага сургуулийн шинэ барилгыг биеийн тамирын заалтай холбох хүзүүвчийн зураг төсөв
25.    СБД, 1-р сургуулийн ар талын зайд биеийн тамирын задгай талбай байгуулах
26.    Орчин үеийн урлагийн театрын зураг төсөл
27.    Усан спорт сургалтын төвийн барилгын их засварын ажлын зураг төсөл
28.    Соёлын төв өргөөний 12 давхар Г корпусын барилгын их засвар
 
2.       Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
 
3.       Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2013 оны 07-р сарын 16-ны өдрийг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2013 оны 07-р сарын 16-ны өдрийн 11.00 цагийн дотор ирүүлнэ үү. 
 
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн чөлөө,
Нийслэлийн засаг захиргааны 5-р байр, Нийслэлийн
Худалдан авах ажиллагааны газар, 203 тоот,
 Мэргэжилтэн Э.Болормаа, утас 70146104