Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Зөвлөх” бэлтгэх сургалт явагдаж байна

2013-07-03 00:00:00
Нийслэлийн хөдөлмөрийн газраас ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх бэлтгэх сургалтыг 2013 оны 7 дугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог нь зорилтот бүлгийн иргэд ялангуяа өсвөр насны хүүхэд, залуучуудтай ажилладаг байгууллагын ажилтнуудад зориулсан 5 модульт хөтөлбөрийн хүрээнд, оролцооны аргад тулгуурлан явагдаж байгаа  юм. Сургалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид болон дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнүүд хамрагдаж байна гэж Нийслэлийн хөдөлмөрийн газраас мэдээллээ.