Жуковын музейн урд замыг хаана

2013-07-01 00:00:00
Нийслэл хотод зам засварын ажил өрнөсөөр байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойд талын буцаж эргэдэг уулзвараас баруун тийш Жуковын музейн урд уулзвар хүртэлх 1 км авто замын хойд урсгал буюу баруун тийш явах урсгалыг 7 сарын 01-ний 22 цагаас эхлэн хааж, хучилтын ажил хийхээр боллоо. Замын хөдөлгөөнийг 7 сарын 09-ний өглөө бүрэн нээхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд замын ачаалал энэ долоо хоногт эрс нэмэгдэхийг анхаарна уу гэж Нийслэлийн Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.