Хөрөнгө гаргах тухай

2019-10-09 09:15:18

2019 оны 10 сарын 09-ний өдөр                                        Дугаар А/1055                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, 46 дугаар зүйлийн 46.3, Сангийн сайдын 2018 оны “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ыг батлах тухай 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


    1.Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд гүйцэтгэх эмнэлэг, сургууль, цэцэрлэг, халаалтын зуухны тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний засварын ажлын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний засварын ажилд шаардагдах 581,400,000 /таван зуун наян нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Э.Содномжамц/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ /Б.Мөнхбат/-т тус тус даалгасугай.

 

     4.Захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, Хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж, эзэмшил, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар /Ш.Үнэнбат/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА                                                                       

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                         С.АМАРСАЙХАН