Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-09-13 09:15:54

2019 оны 09 сарын 13-ны өдөр                                         Дугаар А/944                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсүгэй.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

           

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 290 дүгээр захирамжийн Н.Отгонбаатарт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 дүгээр захирамжийн П.Отгонбатад, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/184 дүгээр захирамжийн Г.Батхүрэлд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжийн Б.Бавуудоржид, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/454 дүгээр захирамжийн Б.Соронзонболдод, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын  18-ны өдрийн А/676 дугаар захирамжийн С.Баярсайханд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/319 дүгээр захирамжийн Х.Долгормаад, “Газар эзэмшүүлэх эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/486 дугаар захирамжийн “Улаанбаатар Зочид буудал” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах  эрхийн  талбайн  хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/645 дугаар захирамжийн О.Номин-Эрдэнэд, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/726 дугаар захирамжийн Э.Бадар-Ууганд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН